Thursday, November 22, 2012

DIY бугуйвч

За энэ интернэт гээчээр чинь их гэсвэл юу л бол юу хийж болдийм байна шөө. Фэйсбүүкийн баахан группд бүртгүүлсэн биш элдэв янзын юм туршиж хийж үзээд нөгөө диплом энэ тэрээ бичихээ мартаасаг энэ хүүхэн. Тэгээдл янз бүрийн юм харахаараа туршиж үзмээр санагдаад болхым биш хөөе. Sweet kitchen гээд нэг янз янзын хоол моол торт бялуу пирог хийсэн зураг нтр жор мороо хуваалцдаг групп байнаа. Ёоо тэр группд элссэнээсээ хойш бүүр нойр ч хүрэхээ байсаан тэгээд 2 бялууны жор туршиж үзсэн 2 уулаа амжилтгүй болсоон.
Эхний туршилт Алимтай бялуу. Дээр үеийн Лисва плитканд нөгөө заасан 220 градусыг нь тааруулж чадахгүй галыг нь ширүүдүүлээд нойл орчоод гараад ирэх хооронд ийм нүүрс болчихсон байваа гэж хөөрхий. Гэхдээ амт бол дажгүй ээ. Манайхан штүлэгдсэн хэсгийг нь үлдээж байгаад идэцгээсэн ккк
Хоёр дахь туршилт Apple Pie /алимны пирог байхаа тээ/ За энэ бол өмнө нь галыг нь ширүүдүүлж түлсэн болхоор хаширлаад 5 минутын өмнө гаргасан бас нэг сонин арайл дутуу болсон ч юм шиг. Бас жорыг хэтрүүлээд хэт их лимон хийснээс нэг тийм гашуундуу амттай болсон. Ийм хэв худалдаж аваад эхний оролдлого бүтэлгүйтээд. Күү нээрээ хайран мөнгөө зарж байж хэв авсийм чинь ийм бялуу заавал хийж сурхийм шүү гээд ийм бялуу хйиж байгаа бичлэг хүртэл олж үзэв. Ну бабади гэцэн байгаа заавал гоё амттай хийж сурна даа ккк. 

Сүүлийх нь Горзоокын блогоос напелеон хийж үзэх гээд жорон дахь материалыг нь авцан байгаа. Одоо гар миксэр авна :P хахаха ийм л шуналтай хүүхэн шүү дээ. 

Зээ бас нэг DIY mommies clu. гээд гоё групп байнаа. Их уран бүсгүйчүүд зөндөөл гого юм хийхийн. Би яаж дутхуу гээд
Ийм заавар харж байгаад
Өөртөө ийм бугуйвчнууд хийсээн. Над түрүү жил нэг хүний бэлэглэсэн зүүдэггүй хүзүүний сувдан зүүлт байсын. Тэрийг задалж хаяад ийм 3 бугуйвч болгоо хаясаан. Ганц амжилттай болсон эд нь энэ ккк. Харыг нь пиджак хар палаажан дээрээ зүүвэл гэж бодоод. Тэр Шаргалыг нь нэг ийм өнгөтэй палааж байдын тэрэн дээрээ зүүдиймүү гэж бодоод.

Тэгээд худлаа дөө ийм юм хорхойгоо дарж хийчээд тээд зүүхкү шакавандаа хийгээд мартчихдагийн ккк.
Зөө тэгсэн нөгөө шуналтай хүүхэн чинь нээх юм оёж чаддийм шиг оёдлын машаантай болхыг мөрөөдөж байгаа. Аа тийн бас оёдол эсгүүрчний дамжаанд суудиймуу ч гэж боджаах шиг. Энэ хүүхнийг ингэж балайтаж байхаар гичээл номоо хийгээд эртхэн төгсөхөө бод гээд загнаад толгойруу нь тоншоод өгөх хүн байна уу???

Monday, November 5, 2012

I love anime: Full metal alchemist brotherhood

""Алхими гэдэг нь хүн адиваа зүйлсийн зохион байгуулалтыг ойлгож, тэднийг задлаад дахин бүтээдэг шинжлэх ухаан юм. Гэхдээ, хэн ч хий хоосноос эд зүйлс бүтээж чадахгүй учир, энэ нь бас тийм ч хүчирхэг арга ухаан биш юм. Хэрвээ хэн нэгэн юм олж авмаар байвал, тэрээр ижил хэмжээний зүйлийг буцаан өгөх ёстой. Энэ онол нь алхимийн үндсэн ухагдахуун болох тэнцүүлэх солилцоо юм. Гэвч алхимид бас хориотой зүйл бий. Энэ нь "хүн хувиргах". Хэн ч болов үүнийг хийх ёсгүй"" Анимэ ингэж эхэлдэг. 



2 бяцхан жаал алхимид татагдаж эхэлнэ. Ээж нь тэднийг урамшуулснаар алхимид дурлан бүр илүү шамдан суралцдаг. Хэдэн жилийн дараа тэд ээжийгээ алдаж ээжийнхээ инээмсэглэсэн царайг ахин харахын тулд алхимид хориотой зүйл болох хүн хувиргалтыг хийж ээжийгээ дахин амьдруулах гэж оролдоно. Энэ бүхний эцэст дүү нь биеэ, ах нь хөл гөрөө алдана. Тэд биеэ эргүүлж авахын тулд улсын алхимич болох саналыг хүлээн авч уртаас урт аялалд гарна.Ишвалийн дайн, Шин гүрэн, Ишвал хүмүүс, Автомэйл, Алхими, Хомункулус/ олон амьтай хүн төрхөнд хувиргасан зүйл/ , Кимера /амьтан хүн хоёрын хувиргасан зүйл/ гэх мэт манай дэлхийн хаа ч байхгүй улс орноор, ид шидийн мэт ертөнцөөр аялуулна. Анги ахих тусам улам л сонирхолтой улам л өрнөлтэй болно.





Хувиргалтын тойрог гэх тэр гайхалтай зүйл бүр намайг ховсын юм шиг татаж орхисон. Шивээс хийлгэх тухай бодож байсан тэр үедээ үзсэн болхоор тэдгээр гайхалтай тэгш хэмтэй геометрийн дүрсүүдэд бүр дурлаж орхисон.  Өөрийгөө хэзээ ч ингэж Анимэд татагдана гэж бодож байсангүй. 

Хамгийн сүүлийн анги дээр гардаг энэ хэсэг нь их хөгжилтэй






64 ангитай анимэ. Сонирхоод үзээрэй уйдахгүй гэж амлая. 

 http://mglportal.blog.gogo.mn/read/entry338908 энэ хаягаар ороод татаж авч үзээрэй

Sunday, November 4, 2012

DIY: Хадаастай цамц :-)

Сүүлийн үед өргөс хадааснууд моодонд ороод нэг тийм юмтай болохыг зунжин л мөрөөдлөө. Уул шугамандаа бол яг л ийм цамцтай болохыг мөрөөдсөн юм.




Ийм зурагнууд хараадл хадаасанд дуралцан хүндээ. Зургийг http://thesanktuary.blogspot.com/ -с




URL: http://be-thatgirls.blogspot.com/2012/09/5ive-things.html /Зургийг унших дуртай блогоосоо авсан/
Ийм цамц мэдээж гадуур зөндөө хайсан л даа. Олдохгүй болхоор нь хадаасыг нь аваад өөрөө хийчихье гэж бодлоо.
Яг ийм хадаас гээдл гадуур зөндөө хайлаа. Ер нь бол иймэрхүү хадааснууд Монголд байдаггүй юм шиг санагдсан. Лав л би олж чадаагүй. Тэгээд Бөмбөгөрийн ард байдаг МБ их дэлгүүрээс иймэрхүү төстэй хадаас олоод зөндөө баярласаан. 
Шруптэй юм шиг болхоор цамцаа угаах болвол тайлж авч угааж индүүдчихээд буцаагаад хийчихэж болхоор санагдсан.


Зураг дараад өгөх хүн байхгүй охиныгоо гуйж байж даруулав.