Monday, June 11, 2012

Маникур 5

Юм гараас гардаггүй залхуурлын зэрэг дээд цэгтээ хүрсэн өдөр байнаа. Дуртай юмаа хийхээрээ нүд мүд сэргээд ирдэг болхоороо баахан хумсны тухай блогоор хэсэж туршиж болмоор өөрөө хийчиж чадмаар хэдэн зураг сээвэлснээ үзүүльеээ. Эхнээс нь туршиж үзэх санаа байна.
1. Үндсэн суурь өнгөө тавьчихаад скоч нарийхан хаяилж наагаад дээрээс нь хар лакаараа будаад сайн хатсаных нь дараа скочоо хуулж авна. 3дах зурган дээр бүүр ойлгомжтой зурган тайлбартайгаа байгаа
 2. Ойлгомжтой харагдаж байгааздээ
 3. Тайлбарлалтгүй байхөө. Гадаагаадад бол ийм зориулалтын нарийхан скоч нтр нь зардийм байхөө. Манай нөхцөлд бол өөрөө л нарийхан хачилна даа
 4. Энэ бас боломжийн санагдаад тэр хараар зурсаныг нь хэрэггүй хуучин контураар зурчихаж болно. Би зориулалтын нарийхан зурдаг лакаар нь салгалаад зурж чаддаггүймаа. Харин нарийн контур бол амар юм байна лээ. Мэдээж сүүлд нь Top coat
 5. Цэгүүдийг бол лакаа цаасан дээр асгаж байгаад шүдний чигчлүүрээр тавьчихна. Амархөөн
 6. Мияау гэдэг будалт гоё байгааз. Зургийг http://thesanktuary.blogspot.com/-с
 7. Цох ингэдэг будалт гэсэн. Бас хийж болмоор санагдаад. Зургийг дээрх блогоос
 8. Цэг хийх санаа. Би бол шүдний чигчлүүрээр болгочидын ингэвэл бүр гоё болох юм байна
 9. Цэгэн будалт хийх багажаа бэлдээд авсийм чэн будаад байждээ
 10. Скочоо будаад хаттал нь хүлээгээд хайчлаад наагаад болоо амархан байгаа биз гоё санаа
 11. Бас скоч хэрэглэсэн будаг. Энэ будалтанд гол нь тэвчээртэйгээр эхний будагаа хаттал нь хүлээх
 12. Ийм дугуй наалт зардаг газар мэдэхүү? Таалагдсөөн гэж
 13. Туршиж үзэж болмоор санагдаад
 14.
 15.

Ихэнх зургийг http://thebeautydepartment.com-с Зочлоод үзээрэй заавал таалагдана

Thursday, June 7, 2012

Төрсөн өдөр тэмдэглэх санаа оноо байна уу?

Охиныхоо төрсөн өдрийг жилийн жилд л нээх сонин сэтгэлдээ хүрэхгүй тэмдэглэчихдэг юм. Хүүхэд болхоор гоё сайхан болж байгаа нь ч мэдэхгүй тэгэсгээдл өнгөрөөчихнө. Эхний жил цагийг нь тулгаж авсан торт ёстой муухай амттай байж таарсан. 2дох жил нь вакцин хийлгээд хөлөө даахгүй орондоо өнжсөн. 3дах жил нь би байгаагүй, 4дөх жил нь аав нь байгаагүй эмээгийндээ хоол унд гээдл өнгөрсөн.
Энэ жил харин бүүр эртнээс төлөвлөж байгаад гоё тэмдэглий гэж бодоод. Эхлээд ямарч байсан нэг сэдэв сонгоод түүнийхээ дагуу юмаа бэлдчихье гэж бодлоо. Тэгээд Диснейн хүүхэлдэйн гүнж гэсэн сэдэвтэйгээр тэмдэглэдиймуу гээдл.

Эхний ээлжинд цасан цагаантай адилхан даашинз оёулна. Аятайхан оёдог газар мэдэхүү би ч хувцас нтр захиалгаар оёулж үзээгүй болхоор одоохондоо шийдсэн юм алга. Бусад гүнж нараасаа оёулаад өмсчихсөн байхад хамгийн эвтэйхэн гоё нь харагдаад байгаам.
Номинд нэг удаагийн цаасан хүүхдийн партид хэрэглэдэг ширээний бүтээлэг аяга таваг төрсөн өдрийн малгай салфетка нтр зардийм байна лээ. Яг гүнжийн зурагтай байсан эсэхийг нь сайн санахгүй байна олдохгүй бол төстэйхэн зурагтайг авчихнаа гээд санаагаа амраачихсан.

Бас өөрийнх нь зурагтай альбом хийлгүүлдиймуу гэж боджийно бас л хаана хийлгэхээ мэдэхгүйл байна. Санаа оноо байвал хэлээрэй туслаарай хүмүүсээ. Хананд наах зурагт хуудасыг бол Пластик дизайн ойрхон байдын тэрэнд даатгачихна.
Олон хүн ирэхгүй байхаа 10 хүрэхнүү гүү юүү хоол ундны хувьд амжвал өөрөө хийгээд амжку бол бэлэн юм захиалчуул муу ээж гэдийн болуу хэхэхэ
Уул нь бол төрсөөдөр нь 8сарын 25нд гэхдээ би нь маргааш хөдөө яваад намраас нааш ирэхгүй шинжтэй. Тэхээр төлөвлөж байгаад ирээд ганц хоёр хоногт амжуулчих санаатайл байна.

Хамгийн гол нь торт. Гадуур хийгддэг барбитай торт үнэндээ таалагдахгүй байна. Ямар торт хийлгэх вээээээээээ??????????????

Wednesday, June 6, 2012

:(((

Анхны ажил сайхан сэгсийтлээ загнуулж байна даа. Нэг тайлан бичих гэж хичнээн ч их эргүүтэв. Хамаг учир нь өрөмдлөгийн 2цэг зааж байснаа сүүлд нь 1 болгосноо 2цэг заасан тайлантайгаа холион бантан юм хийчихэж хайн нээрээ. Захирал мэссэнжэрээр загнаж байна Гүү чи 2цэг зааж өгөх гээд байгаамуу 1цэг зааж өгөх гээд байгаамуу жаахан хүн ойлгогдохоор юм хий л дээ тэхүү??? гэж наасан :-P Ёоо нээрээ дургүйд хүчгүй гэгчээр би хээр яваад хэмжилтийг нь хийлээ хотод ирээд боловсруулалтыг нь хийлээ өрөмдлөг хийх цэгийг нь заа гэхээр нь ЧАДКҮ ээ гэсийн. Угийн тэгж чадкүм байжээж чадхийм шиг хүний ажил алж чадкүүлдээ.
Нэг цэг заагаад өгчихдөг тээд бөөн зардал гаргаад өрөмдөөд хаясан ус гарку бол би яанам бэ тээ. Тэгсэн захирал бол чад гэжийнэ, хий гэжийнэ. Хүчээр тулгачаад хйисэн юмыг минь голоод нүүр нүдгүй загнаад байхым хннннннннннннн. Ядахад захирал гуай ангийн хүүхдийг хэлэхүү загнуулаад байхаар уур ч хүрэх шиг.
Захиалагч тал ойлгохоор юм бич гэжийнэ. Би бөөн мэргэжлийн хэллэг бичсийм байх за ямарч байсан ард нь гарна даа хөө

Tuesday, June 5, 2012

Өнөөдөр

Өдөржин тэнгэр уйлагналаа. Яагаад ч юм өнөөдөр чамайг санадаг өдөр байна. Чамайг санагдуулдаг чамтай холбоотой дурсамж бүхнээс өнөөдөржин онгичсон. Сонсохоорл уйлчих гээд байдаг тэр дууг утаснаасаа устгачихсан байснаа хэрэг болгон татаж авч өдөржин сонслоо. Чамтай холбоотой дурсамжууд ар араасаа хөврөөдл өчигдөрхөн л үнсээд салсан юм шиг тэр мэдрэмж борооноос үнэртээдл...
Эгдүүтэй хөөрхөн золиг шүү